Утга зохиол : Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир
ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР

Чингис хаан  Хэрлэн  мөрөнд  нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун:
Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв:

Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй гэв

Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв:
Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү
Олигт муу унд дарсыг тэвчвэл
Үг минь бэх бие минь сайн буй за гэв.
Цогт төрсөн богдод гоо Мухулай хэлбэл, зөрчдийн Чуу мэргэн угтаж аваад хэлэв:
Санасан үгийг минь илрүүлдэг бишүү
Сайн муу хоёрыг минь мэдүүлдэг бишүү
Доторх үгсийг минь гаргадаг бишүү
Доор дээр хоёрыг минь ялгадаг бишүү
Эртнээс нааш рашаан бишүү
Энэ ертөнцөд жаргал бишүү
Үүнээс хойш дуртгал бишүү
Эдүгээ үүнийг тэвчвэл
Энэ хурим цулгуй бишүү зөв буюу гэв.
Ачит төрсөн эзнээ Чуу мэргэн  айлдвал,  арлудын хөлөг Боорч угтаж аваад хэлэв:
Аманд орохдоо алтан шумуул мэт
Амнаас гарахдаа арслан заан боссон мэт
Хэлэнд амсахад хэдгэнэ шумуул мэт
Хэлнээс гарахад хэдэр заан боссон мэт
Оюун билэг хоёрыг минь мартуулдаг бишүү
Олсон зөөсөн хоёрыг минь баруулдаг бишүү
Биеийн сүлдийг минь бууруулдаг бишүү
Бэлхэн хэлэлцсэн үгсийг минь мартуулдаг бишүү
Сархдад бүү шамдан согтъё л
Сайн муу хоёрыг ялган хэлэлцье л
Архинд бүү амтшин согтъё л
Алив үйлсээ хэлэлцэн таръя л гэв.
Ухаант хаан эзнээ хөлөг Боорч өгүүлбэл, урианхайн Зэлмэ угтаж аваад хэлэв:
Бор дарсны зориг буюу
Богд эзний манай засаг үгүй буюу
Хар архины дур билүү
Хаан эзний манай цааз үгүй буюу
Унд дарсыг хураая л
Унага даага мэт цэнгэе л
Урьд хожид согтъё л
Унатал бостол хэвтье л
Архи дарсыг хураая л
Ангир галуу мэт цэнгэе л
Амраг сайхан нөхдөө
Аван жаргая л
Алив хүслээ ханалцан тархъя л
Билэгт төрсөн эзнээ Зэлмэ өгүүлбэл, бэсүүдийн Зэв үгтаж аваад хэлэв:
Унд дарс үгүй болбол ураг үгүй буюу
Учирсан энэ бие минь жаргал үгүй буюу
Архи үгүй бол амраг үгүй буюу
Амраглан суугч энэ бие минь жаргал үгүй буюу
Хар архийг тэвчье л
Хаан эзнийхээ өмнө зүтгэе л
Хас их төрийнхөө үйлийг зөвлөе л
Харшлах дайсны үйлийг батлая л гэв
Онц төрсөн эзнээ Зэв өгүүлбэл, ойрдын Хар Хиру угтаж хэлэв:
Хурсан бүгд ууваас жаргал бишүү
Хол ойр сонсвол хүсэл бишүү
Амлан ядах үгэнд чимэг нэмдэг бишүү
Алалдах дайсанд зүрхийг минь хатгадаг бишүү
Богд эзний өмнө бор дарсыг хураагаад
Бага ихгүй зэргээр ууж
Баясгалант их хүрийг үзье л гэв
Богд эзнээ Хар Хиру өгүүлбэл, Борохул угтаж аваад хэлэв:
Амраг нөхрөөс алгасуулдаг бишүү
Алиа муу сэтгэлийг төрүүлдэг бишүү
Ханилсан нөхрөөс хагацуулдаг бишүү
Харгис дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Бор дарсны эрдэм минь ер чухаг биз
Буцаж эвдэх гэм нь олон биз гэв
Шилдэг дээд Борохул өгүүлбэл, Шихи хутат угтаж аваад хэлэв:
Хутагт төрсөн богд эзний энэ хишгийг
Хун галуу мэт дуугаа нэгтгэж
Хулан чихтэй мэт зүсээ нийлүүлж
Хурсан бүгд жаргалдан цэнгэе л
Ачит төрсөн хаан эзний энэ хишгийг
Ангир галуу мэт дуугаа нэгтгэж
Аргаль марал мэт зүсээ нийлүүлж
Амраг сайхан нөхдөө аван жаргая л гэа
Эзэн богд Чингис хаандаа эрхт ссөн өрлөг үг өчвөл үүдэнд суусан өнчин хөвгүүн өндийж ирээд хэлэв:
Ихсийн зэрэгт орсон болоосой би
Ер үгээ хэлээсэй би
Сайдын зэрэгт орсон болоосой би
Санасан үгээ хэлээсэй би гэж байв
Богд эзэн тэр үгийг сонсоод, бодолгүй өчүүхэн хүү юу өгүүлнэ чи гэв. Тэр хөвгүүн хэлэв:
Эзэн богд минь гэгээн сүртэй аж
Энэ хурсны дотор үг хэлэх нь бэрх аж
Хаан эзэн минь гэгээн сүртэй аж
Хамаг хурсны дотор үг өгүүлэх нь бэрх аж
Ойнд минь үг бий боловч
Онож хэлэх нь бэрх болов уу гэнэм би
Богд ззэн зарлиг болов:
Үгтэй бол өч чи
Хошоотой болбол холбо чи, гайгүй хэл гэв
Өв тэгш дээд эзний зарлигийг сонсоод
Өчүүхэн хөвгүүн баясаж
Өөрийн оюун чинээгээр
Унд дарсны гэм, эрдэм хоёрыг хэлэв.
Балай их ууваас өвчин бишүү
Бага зэрэг ууваас жаргал бишүү
Бахархаж шунаваас эргүү бишүү
Балмад их согтвоос галзуу бишүү
Үргэлж ууваас үлэг бишүү
Өсөд үүнийг тэвчвээс билэг бишүү
Учиртай сайхан ууваас жаргал бишүү
Унатал их согтвоос мунхаг бусуу
Хун галуу мэт цуглаад
Хурсан бүгд цэнгэлдэн жаргаасай
Худалч хүний үгийг бүү ажиглан согтоосой та
Хутгалцах дайсанд биеэ бүү тэвчээсэй
Цэн шувуу мэт цуглаж
Цэцэд мэргэдээ аван жаргаасай
Чалчаа хүний үгийг бүү ажиглан согтоосой та
Цавчилдах дайсанд зэргээр ороосой
Ангир шувуу мэт амаар авалцаасай
Амраг сайн нөхдөө аван жаргаасай
Алиа хүний үгийг бүү ажиглан согтоосой та
Аливаа хүслээ ханалцан цэнгээсэй
Алалдах дайсанд нэгэн цэгнээ бүү орхиосой
Өлөн хутуур мэт эрүүгээр авалцаасай
Өсөх өтлөхөө аван жаргаасай
Өөдөм муу хүний үгийг бүү ажиглан согтоосой та
Өшөөт дайсанд мятрашгүй ороосой гэв
Чингис  хаанаа цэцэн хөвгүүн үг айлдвал,  Чандага цэцэн ховшуур  угтаж  аваад  өгүүлэв:
Есөн өрлөгийн үгийг буруу гэж
Ер чи үг өгүүлэх буюу
Хамаг хурагсдад цэцэн үгүй гэж
Хаан эзэнд чи үг айлтгах буюу
Өнчин хөвгүүнд үг бий билүү
Өргөдөг моринд гүйдэл буй билүү
Нугасан мэт жимс цөлмөөсэй чи
Нохой мэт яс булаалдаасай чи гэв
Тэр   хөвгүүн   өгүүлрүүн:
Чандага цэцэн, тэр чинь биш
Чанар муу сэтгэл бизээ
Есөн өрлөгийн үрийг буруу гэв үү би
Ер миний үг зөв гэв үү би
Хамаг хурагсдад цэцэн үгүй гэвүү би
Хаан эзний зарлигаас даван ядаж хэллээ би
Өчүүхэн хүнийг өргөж хайрлавал
Өсдөггүй буюу
Өргөдөг морийг өргөж тэжээвэл таргалдаггүй буюу гэв
Чандага цэцэн ховшуур хилэгнэж өгүүлрүүн:
Холбож хэлэх үгтэй аж чи
Хошоолж хэлэх цээжтэй аж чи
Хулгана мэт биеийг чинь хугачнам би
Хурсан бүгдэд инээдэм болгоном би
Цучил мэт биеийг чинь цоочном би
Цугласан бүгдэд элиг болгоном би
Муу хөвгүүн үгээ тат
Муухай их эвдүүзэй чи
Багахан хөвгүүн үгээ цэглэ чн
Балай их эвдүүзэй чи гэв.
Чандага цэцэн чамд хэлсэн биш билээ
Чингис хаан эзэндээ айлтгалаа
Ховшуур цэцэн чиний үгийг булаасан биш билээ
Хувьд өөрийн санаагаа хэллээ
Буруу зөвийг ялгадаггүй буюу чи
Булингаргүй далайг харамладаг буюу чи
Богд ззний хайрыг өмчирхдөг буюу чи
Бололгүй над лугаа тэмцдэг буюу чи
Хас их далайг харамладаг буюу чи
Хаан эзний минь хайрыг өмчирхдөг буюу
Хариугүй муу над лугаа тэмцдэг буюу
Хамгийн урьд уурладаг буюу
Онон мөрнийг ховоогоор ширгээдэг буюу
Огторгуйн солонгыг гараар барьдаг буюу
Идэр мөрнийг элсээр боодог буюу
Эрдэмт хүнийг санаагаар цэнэдэг буюу
Зөөлөн сэтгэлийг бариасай чи
Зөв үгэнд минь баясаасай чи
Бузар муу сэтгэлээ тэвчээсэй чи
Буруу үгийг сэлбэж өгөөсэй чи
Чингис хаан Чандага цэцэнд зарлиг болруун:
Худгийн усыг засаж ариутгавч
Хургаж дээш үл давлан
Мөн савандаа байх аж
Ховоогоор хутгаж авбаас
Хоромхон зуур ширгээд
Гутамшиг муу булингар нь
Ёроолоос гарах аж
Давлан гарах булгийн усыг
Дээрээс нь булавч боогдохгүй
Оргилон гарах булгийн усыг
Ховоогоор хутгавч ширгэхгүй
Булингаргүй сайхан ус нь
Бургилан урссаар байх аж
Харавтар шувууг тэжээж
Харцага шувуунд тавибал
Харин түүнээс айж далдираад
Газарт бууж хулганы нүхийг сахих ажгуу
Харцага шувууг тэжээж
Харугана шувуунд тавибал
Харин дээш хальж
Хацар зулайд халдах ажгуу хэмээн зарлиг болоод:
Бадрангуй цагаан тэнгэрийн хөвгүүн эзэн богд
Бас тэр хөвгүүнийг дэргэдээ суулгаж
Бал рашааны хишгээ өгч
Баясгалант царайгаар үзэн өршөөж өргөв
Эзэн богд тэргүүлэн есөн өрлөгийн
Эсрэг тэсрэг хэлэлцсэн   үгсийг
Эртний их түгээ болгон шүтэж
Үүнийг дуунд авав
Арван нэгэн цэцдийн үгс төгсөв.
Арван нэгэн цэцдийн үгс түгэв.

             "Орчлонгийн сав шимийн дуулал" эмхтгэлээс

start=-2 , cViewSize=50 , cPageCount=1

48 сэтгэгдэл:

null
bujka (зочин)

uneheer saihan shastir busuu
uneniig tumen zuv aildsan busuu

bayka (зочин)

hooh goy ym tegehdee ymar urt ym be

хххххххххх (зочин)

mash goy uran ugstei shastir bna

badka (зочин)

uneheer goy yumaa ghde aima urt yumaa

soko (зочин)

uneheeer goy yumaa hicheeld uneheer hereg bolloo huulj bichih gj bas l zowloo shvv hhe :)) bayrlalaa

qwerty (зочин)

thanks

nomio (зочин)

45 r suriin 8v gin huuhdud bnu xxa

гайхамшиг (зочин)

үнэхээр хичээлд хэрэгтэй юм баынах

*********************** (зочин)

Goy shastir bna oruulsand bayrla nere ter 45 iin 8v mini chi angi nere ingej heljagaad ayuld orvo!!!

*********************** (зочин)

Uuchlaarai yr ni bodsonchine ene mini asuudal bish yum bna chiniil dur asuudald oroltssond uuchlarai

Зочин

Бна номин

Зочин

Шихи хутгых бхгүй бга юм уу

fuck (зочин)

Thanks hamaa

Зочин

goy boljee

Pizda ynhan gichii ologchin boov (зочин)

Goy bna gehdee ynhan nemtsen bol ch

САНАСААР

хайн

Оргио (зочин)

goy

tse (зочин)

damn that boy

boogii (зочин)

ингэж олох гэж

John Casey (зочин)

saihan shastir bna. gehdee enenees ih ugtei shsastir olon baidag shuu dee. Ih gej buu shantar huuhduudee

bayraa (зочин)

9n orlogiin Temujintei holbogdson tuuh bwal helj ogooch

........................................ (зочин)

hereg bolloo bayarllaa

hen negen (зочин)

Mash ih bayrllaa manai uran zohiolin hicheld hereg boldg ymaa , ushuu olon goy zohiolud orulare

Хха (зочин)

Арайл урт юмаа

Togi (зочин)

Түүхэн зохиолын баталгаа байну жишээ нь үг хэллэг ч юм уу

byambaa muugii (зочин)

гоё юм байна

Mongol hun (зочин)

Uneheer hereg bolloloo bayrlalaa

тэргүүнбаяр (зочин)

миний уран зохиолын хичээлд маш их хэрэг боллоо.би хаанаас олноо гэж бодож байсан чинь танай site-ийг оллоо.цааштйин ажилт тань амжилт хүсий

6 (зочин)

ymar ch utgagu ym aa uuna,uuhgyi tgel hereldeel ystoi utgagui

с (зочин)

ymarch utgagu hog bn uuna uuhgui geed l tgel hereldeel yg solongos kino shig sangdchlaa yo bugniin bichleesht glg

тэлмүүн (зочин)

Nice

telmuun (зочин)

Nice

telmuun (зочин)

С,б самар өг. Хэрэггүй юм бол яах уншсан юм. Хоёр гөлөгнүүдээ

мн (зочин)

bayrlalaa:)

Nar (зочин)

Wow l daa uneheer gotly shashtir bn. Ymar uran ugtei ym bee??

Anu (зочин)

11 цэцэд гэсний учир юу юм бол хэлж өгч туслаач

Төгсөө (зочин)

Дажгүй л юм байна.Гэхдээ л бас тиймэрхүү

UB (зочин)

Nice huulj bichih gej zovloo gehdee goy shashtir bna

Цацка (зочин)

Зөвхөн 3р хсг нь бна. 1.2р хсг нь хаана байгн

egii (зочин)

шаал буруу бичцэн бна

egii (зочин)

shall buruuu bichtsen baina

nymaa (зочин)

тийм бна чингисийн есөн өрлөгийг буруу бичцэн бна
шдээ

н (зочин)

наяс

содоо (зочин)

11ийнхан бнуу

Шаа (зочин)

Үбоөлжаоаоөлөтб

Зочин

Үгийн алдаа байна шүү

боовгүй эр хуний ангийн хүүхэд (зочин)

манай 1 боовгүй ангийн хүүхдэд хэрэг болсонгүй гэнээ....

Boovgui batsaan (зочин)

Yu shaagaad bgan hereggui

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)



visit counter